Tuesday, June 1, 2010

Хүлэмж

Зөвхөн фермерүүд ч биш хувийн эдлэн газартай хэн бүхний хашаанд хүлэмж зайлшгүй байж байх ёстой хэрэгцээ болсон байгууламж бөгөөд энэ талаар хүмүүст хүлэмжийн талаар ойлголт өгөх бие дааж хүлэмж хийх боломж бүрдүүлэх зорилгоор бичигдсэн

Фермерийн аж ахуйн технологи

Дуслын усалгаа

Дуслын усалгааны систем нь усны нөөц багатай бүс нутагт өндөр ургац авах шинэ төрлийн технологи юм. Газар тариаланд дуслын усалгааг хэрэглэснээр ус бага зарцуулж, арвин их ургац авах боломжтой учраас энэхүү арга нь гадаргын усны нөөц багатай орнууд, ялангуяа АНУ-ын баруун бүс, Израйлд өргөн хэрэглэгддэг.

Дуслын усалгааны давуу талууд

  • Зөвхөн ургамалын үндэс байгаа хэсэгт усалгааг тогтоосон цагт хийж өгнө. Иймд усалгаанд шаардагдах усны зарцуулалтыг 70 хувь багасгах боломжтой.
  • Цаг агаарын болон гантай жилийн хур борооны гачаалаас хэзээ ч айх явдалгүйгээр төлөвлөсөн ургацаа хураан авах бүрэн боломжтой. Ургац хэзээ ч алдахгүй. Ургацын хэмжээг 230 хувь хүртэл өсгөж чадна.

Усжуулалтын системийг хэрхэн угсрах бэ?

How to Install Drip irrigation system

Monday, May 31, 2010

Дуслын усалгаатай болон хар хучлагтай нөхцөл дэх хүнсний ногооны ургалт

Энд хүнсний ногоог дуслын усалгаатай мөн хучлагтайгаар тариалах талаар Нюернбэрг хотын хүнсний ногооны фермер айл Майерийн аж ахуйг толилуулж байна. Дуслын усалгааны системийг 2005 оны 5-р сард байрлуулсан бөгөөд энд олон янзын хүнсний ногоог суулгаж усалгааг тензиометр хэмээх чийг хэмжигч багжаар хянан дуслын усалгаагаар хийж байна. Тензиометрийг лооль, хулуу гэх мэтийн таримал дээр өдөр бүр хяналтыг хийж усалгааг тохируулна.

Усжуулалт

Усжуулалт бол ихэвчлэн таримал ургамлыг ургуулахад туслах зорилгоор хөрсийг усжуулах хүмүүсийн зохиомол хэрэглээ юм. Үр тариа, хүнсний ногооны үйлдвэрлэлд усжуулалтыг хуурай улиралд борооны усыг орлуулахад ашигладаг. Харин эсрэгээр зөвхөн байгалийн бороонд түшиглэсэн аж ахуйг заримдаа усалгаагүй фермийн аж ахуй ч гэж нэрлэдэг. Мөн үүнийг хөрс хатаахтай холбон судалдаг ба энэ нь тодорхой талбайгаас байгалийн аргаар эсвэл зохиомол аргаар гадаргын болон хөрсний усыг зайлуулахыг хэлдэг.