Tuesday, June 1, 2010

Дуслын усалгаа

Дуслын усалгааны систем нь усны нөөц багатай бүс нутагт өндөр ургац авах шинэ төрлийн технологи юм. Газар тариаланд дуслын усалгааг хэрэглэснээр ус бага зарцуулж, арвин их ургац авах боломжтой учраас энэхүү арга нь гадаргын усны нөөц багатай орнууд, ялангуяа АНУ-ын баруун бүс, Израйлд өргөн хэрэглэгддэг.


Хөрс, ургамал, ус гурвын харилцан уялдаатай амьдралын процессийг маш сайн холбож өгсөн энэ технологи нь зөвхөн ургамлын үндсийг шим тэжээл бүхий бордоот усаар тодорхой цагт ханган тэжээж, өгдөг тул ургамлын өсөлт хөгжилтийг жигд хурдацтайгаар явагдах алхамыг баталгаатай бүрдүүлж өгнө.

Сүүлийн жилүүдэд АНУ-ын фермерүүд дуслын усалгааны системийг ашигласанаар ус болон бордооны илүүдэл зардлыг багасгаж эдийн засгийн маш их хэмнэлттэйгээр өндөр ургац авч байгаа юм.

No comments:

Post a Comment