Энд хүнсний ногоог дуслын усалгаатай мөн хучлагтайгаар тариалах талаар Нюернбэрг хотын хүнсний ногооны фермер айл Майерийн аж ахуйг толилуулж байна. Дуслын усалгааны системийг 2005 оны 5-р сард байрлуулсан бөгөөд энд олон янзын хүнсний ногоог суулгаж усалгааг тензиометр хэмээх чийг хэмжигч багжаар хянан дуслын усалгаагаар хийж байна. Тензиометрийг лооль, хулуу гэх мэтийн таримал дээр өдөр бүр хяналтыг хийж усалгааг тохируулна.
Monday, May 31, 2010
Усжуулалт
Усжуулалт бол ихэвчлэн таримал ургамлыг ургуулахад туслах зорилгоор хөрсийг усжуулах хүмүүсийн зохиомол хэрэглээ юм. Үр тариа, хүнсний ногооны үйлдвэрлэлд усжуулалтыг хуурай улиралд борооны усыг орлуулахад ашигладаг. Харин эсрэгээр зөвхөн байгалийн бороонд түшиглэсэн аж ахуйг заримдаа усалгаагүй фермийн аж ахуй ч гэж нэрлэдэг. Мөн үүнийг хөрс хатаахтай холбон судалдаг ба энэ нь тодорхой талбайгаас байгалийн аргаар эсвэл зохиомол аргаар гадаргын болон хөрсний усыг зайлуулахыг хэлдэг.
Гадаргын усжуулалт
Усны нөөцийг хэрхэн хэрэглэх, хэрхэн талбайг услах зэргээс хамааран өөр өөр төрлийн усжуулалтыг ашигладаг. Ерөнхийдөө усжуулалтын зорилго нь талбайг нэгэн жигд усаар хангаж ингэснээр тариалж буй ургамал нь хэрэгцээт усан хангамжаа авах явдал юм.
Усжуулалтын усны зарцуулалт, усжуулах эрчим, усны түрэлт, услах арга, усжуулах төхөөрөмжийн матрериалын багтаамж зэргээс хамааран услах аргыг микро болон макро түвшнээр нь ангилж болно.
Усжуулалтын усны зарцуулалт, усжуулах эрчим, усны түрэлт, услах арга, усжуулах төхөөрөмжийн матрериалын багтаамж зэргээс хамааран услах аргыг микро болон макро түвшнээр нь ангилж болно.
Дуслын усалгаа
Усыг ургамлын үндсэнд эсвэл түүний ойролцоо дусал дуслаар хүргэдэг. Хэрэв зөв ажиллуулж чадвал ус нь ууршихгүй, мөн урсаж алга болох нь бага байдаг учраас энэ төрлийн систем нь ус зарцуулалтаараа хамгийн үр ашигтай усжуулалтын арга болж чаддаг.
Бороожуулагч усалгаа
Бороожуулагч усалгаанд усыг талбай дээрх хэд хэдэн цэгүүдэд хоолойгоор дамжуулан өндөр даралтын бороожуулагч хошуу, эсвэл бага даралтын шүршигч хошууг, эсвэл усан буу хэмээгч хошууг ашиглан усжуулалтыг хийдэг. Талбайн үзэмжийн асуудлаас хамааран зарим бороожуулагч болон шүршигч хошуунууд нь газарын түвшнээс доор байх ба зөвхөн услах үед усны даралтын нөлөөгөөр ил гарч усалгааг хийдэг.
Дуслын усалгаа
Дуслын усалгаа мөн микро усжуулалт ч гэж нэрлэдэг усжуулалтын арга нь ус болон бордоог хэмнэж, тэдгээрийг хавхлаг, хоолой, дуслагч зэргүүдийн тусламжтайгаар хөрсний гадаргуугаас эсвэл шууд хөрсний гүнээс ургамалын үндсэнд аажмаар шингээдэг. Дусалын усалгааг ууршилт ихтэйгээс гадаргуугын усалгаа хийх боломжгүй халуун орны нөхцөлд өргөн хэрэглэдэг.
Дуслын усалгааны тухай
Газар тариаланд дуслын усалгааг хэрэглэснээр ус бага зарцуулж, арвин их ургац авах боломжтой учраас энэхүү арга нь гадаргын усны нөөц багатай орнууд, ялангуяа АНУ-ын баруун бүс, Израйлд өргөн хэрэглэгддэг.(зураг 1. Дуслагч)
Бага оврын ногооны хүлэмжинд дуслын усалгааг суурилуулах нь
Дуслын усалгааг хүлэмжинд ашиглахад тохиромжтой. Хэрэв хүлэмж нь худгаас усаа авдаг бол торх усаар дүүргээд өндөрлөг газар тавихад хангалттай. Усны хуваарилагч шланкийн нэг үзүүрт крант залгаад, торхондоо холбоно.
Yрслэгийн талбайд дуслын усалгааг суурилуулах нь
Хөрсний чийгийг тензиометрийн аргаар хэмжих
Дуслын усалгааны төхөөрөмжийг трактороор суурилуулах
Дуслын усалгааны төхөөрөмжийг гараар суурилуулах
Эхлээд талбайд шланк суулгах ховилуудаа услах ургамлын мөрүүдийг дагуулж татна. Дараа нь усны төв хуваарилагчаас шланкуудаа салаалан, ховилуудад суулгана.
Дуслын усалгааны доторлогоотой хоолой
Энд танилцуулж байгаа дуслын усалгааны гол эд анги болох усалгааны хоолой нь жимс жимсгэнэ, хүнсний ногоо, цэцгийн аж ахуйд өргөн хэрэглэгдэнэ. Израйлийн дуслын усалгааны технологийн дагуу БНХАУ-д үйлдвэрлэсэн энэхүү хоолойг Хятад улсын ХАА-н Усалгаа Бороожуулалтын Үндэсний Хяналтын төвөөс 98,56 хувийн өндөр үзүүлэлттэй бүтээгдэхүүн гэж гэрчилсэн байна.
Дуслын усалгааны тухай ерөнхий мэдээлэл
Газар тариаланд дуслын усалгааг хэрэглэснээр ус бага зарцуулж, арвин их ургац авах боломжтой учраас энэхүү арга нь гадаргын усны нөөц багатай орнууд, ялангуяа АНУ-ын баруун бүс, Израйлд өргөн хэрэглэгддэг. Дуслын усалгааны арга нь усанд хэмнэлттэйн дээр бас ургамал хамгааллын чухал ач холбогдолтой. Тухайлбал гадаргуугийн ба бороожуулах аргаар услах нь ургамлын навчийг хэт их норгосноос болж мөөгөнцрийн өвчний тархалтыг нэмэгдүүлдэг. Тэгвэл дуслын усалгаа нь усыг зөвхөн үндсэнд шингээх учир навчны өвчлөлтийг бууруулна. Мөн түүнчлэн усандаа бордоо уусган ургамлыг бордож зардал хэмнэх, өөрөөр хэлбэл "нэг сумаар хоёр туулай буудах" боломжтой.
Wednesday, May 12, 2010
Буудай, төмсөө 100 хувь хангах боломжтой
Энэ жил Монгол Улс 282.2 мянга га-д үр тариа, үүнээс 270.0 мянган га-д буудай, 13.2 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 12.2 мянган га-д малын тэжээлийн ургамал тариалах төлөвлөгөтэй байгаа аж. Үүнээс 410.0 мянган тонн үр тариа, 158.5 мянган тонн төмс, 93.3 мянган тонн хүнсний ногоо хураан авах боломжтой аж. Цаг агаар сайхан байж, тариаланчид ургац арвин байвал улсын хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаас хангахын зэрэгцээ 274.3 мянга га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэх боломжтой юм байна.
Буудай, төмсөө 100 хувь хангах боломжтой
Буудай, төмсөө 100 хувь хангах боломжтой
Subscribe to:
Posts (Atom)