Monday, May 31, 2010

Гадаргын усжуулалт

Усны нөөцийг хэрхэн хэрэглэх, хэрхэн талбайг услах зэргээс хамааран өөр өөр төрлийн усжуулалтыг ашигладаг. Ерөнхийдөө усжуулалтын зорилго нь талбайг нэгэн жигд усаар хангаж ингэснээр тариалж буй ургамал нь хэрэгцээт усан хангамжаа авах явдал юм.
Усжуулалтын усны зарцуулалт, усжуулах эрчим, усны түрэлт, услах арга, усжуулах төхөөрөмжийн матрериалын багтаамж зэргээс хамааран услах аргыг микро болон макро түвшнээр нь ангилж болно.
Микро усалгаанд манажуулах, нэвчээх, дуслын болон бороожуулах хэлбэрийн усалгаа орно. Макро түвшний усалгаанд гадаргуугийн усалгаа буюу халиах, бороожуулах арга мөн орно. Гадаргын усжуулалтын системд ус нь талбай дээгүүр энгийн гравитацын хүчний нөлөөгөөр урсч хөрсийг чийглэж, хөрсөнд нэвчдэг. Гадаргын усжуулалтанд усыг гравитацын хүчний үйлчлэлээр газарын гадаргуу дээгүүр урсгаж хөрсийг чийглэж түүнд шингээдэг.

No comments:

Post a Comment