Monday, May 31, 2010

Бага оврын ногооны хүлэмжинд дуслын усалгааг суурилуулах нь

Дуслын усалгааг хүлэмжинд ашиглахад тохиромжтой. Хэрэв хүлэмж нь худгаас усаа авдаг бол торх усаар дүүргээд өндөрлөг газар тавихад хангалттай. Усны хуваарилагч шланкийн нэг үзүүрт крант залгаад, торхондоо холбоно.
Энэ хуваарилагчыг хүлэмжинд оруулж, ургамлын мөр тус бүрд, дуслагч бүхий усалгааны шланкуудыг салаална.

Устай торхонд холбосон хуваарилагч шланкын хуваарилагчаас усалгааны шланкуудыг салаалан дуслагчууд залгаж байгаа нь

No comments:

Post a Comment