Усжуулалтын эх үүсвэр нь ойр орчмын нуур цөөрөм, гол мөрөн, булаг шанд, уулын цас гэх мэтээс байж болдог. Усны эх үүсвэрийн хол ойр, бороо орох дамвтамж, улирлын чанараас хамааран усыг шууд газар тариалангийн талбай руу эсвэл цистерн болон далан руу татан хуримтлуулж хэрэглэдэг. Үүнээс гадна борооны усыг хуримтлуулж усжуулалтын хэрэгцээнд мөн ашиглаж болдог.
Перу улсын Андын нурууны Зана хөндийд археологчид нүүрстөрөгчөөр ончлогдсон МЭӨ 4-р мянган, МЭӨ 3-р мянган болон МЭ 9-р зууны үеийн усжуулалтын шуудуунуудын үлдэгдлийг олсон байна. Эдгээр шуудуунууд нь манай дэлхий дээрх усжуулалт хэрэглэж байсан хамгийн эртний тэмдэглэлүүд юм. МЭӨ 5-р мянганы үеийн байж болох шуудууны сэжүүр 4-р мянганы үеийн шуудууны доороос олдсон байна. (Диллехэй, et al., 2005)
Ойролцоогоор МЭӨ 2600 оны үед Хойд Энэтхэг болон Пакистанд Индийн хөндийн соёл иргэншил шуудуу бүхий усжуулалтын системийг хэрэглэж байсан байна. Өргөн цар хүрээтэй тариалан эрхэлж байсан бөгөөд суваг шуудууны өргөн сүлжээг усжуулалтын зорилгоор хэрэглэж байсан байна. Нилээд боловсронгуй усжуулалт болон хадгалалтын систем хөгжсөн бөгөөд МӨЭ 3000 онд Гирнарт ус сан баригдсан байна.
МЭӨ 1800 оны үед байсан Египетийн 12-р гүрэний фараон 3-р Аменемхэт нь Файюмын баян бүрдийн нуурыг хуурай улиралд ашиглах зориулалтаар илүүдэл усыг нөөцлөх усан сан болгон ашиглаж байжээ. Нил мөрөн жил тутам үерлэн савнаас халих үед нуурыг дүүргэдэг усаар дүүргэдэг байж.
МЭӨ 800 жилийн тэртээ эртний Перс улсад бий болсон Канатууд нь мэдэгдэж буй хамгийн эртний усжуулалтын арга бөгөөд өнөө үед ч мөн хэрэглэгдэж буй билээ. Ийм төрлийн усжуулалтын аргуудыг өнөөдөр Ази, Ойрхи дорнод, Хойд Африкт харж болно.
Ойролцоогоор МЭӨ 300 оны тэртээгээс тэмдэглэгдэн үлдсэн эртний Шри Ланкийн усжуулалтын ажил нь хаан Пандукабхаяагийн хаанчлалын үед болон түүнээс хойш дараагийн мянган жилийн турш хөгжсөөр ирсэн бөгөөд энэ нь эрт дээр үеийн хамгийн нарийн төвөгтэй усжуулалтын системүүдийн нэг байсан. Газрын доорхи сувагнуудаас гадна Синхалчууд хамгийн анх бүрэн хиймэл усан санг байгуулж ус нөөцөлж байсан байна. Энэхүү системийг хаан Паракрама Бахугийн (МЭ 1153 - 1186 он) хаанчлалын үед эрчимтэй сэргээн босгож, өргөжүүлж байж.
2000 оны байдлаар дэлхийн хэмжээнд 2,788,000 км квадрат хэмжээтэй газар тариалангийн талбай усжуулалтыг ашиглаж байна. Үүнээс 68% нь Ази тивд, 17% нь Америк, 9% нь Европ, 5% нь Африк, 1% нь Номхон далайн бүс нутагт харьяалагдаж байна. Хамгийн том, усжуулалтын өндөр нягтшилтай улс дамнасан газар нь Хойд Энэтхэг, Пакистанд Инд Ганга мөрнүүдийн дагуу, Хятадын Хөх мөрөн, Шар мөрний ай сав, Египет болон Суданд Нил мөрний дагуу, Калифорнийн зарим хэсэг болон Миссисипи-Миссури мөрний ай саваар байна. Бага цар хүрээтэй усжуулалт бүхий талбай нь дэлхий хүн ам суурьшсан бараг бүх л газарт байна.
No comments:
Post a Comment